PMU

PMU.FR →PMU.FR →


▶️ PMU (PMU.FR) ерөнхий мэдээлэл

Pari Mutuel Urbain буюу товчоор PMU бооцооны газар 1930 онд Францад ажиллаж эхэлсэн. Энэхүү бренд нь төрийн өмчит компани бөгөөд хурдан морины уралдааны бооцооны оператороор анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Удаан хугацааны турш газар дээр суурилсан бооцоо хүлээн авах цэгүүдээр дамжуулан спортын тэмцээний бооцоо болон сугалаа хүлээж авсан. Харин 2010 онд бооцооны газрын хөгжлийн шинэ үе шат эхэлсэн юм. Тэр үед pmu.fr вебсайт нээгдэж, энэ нь өдөртөө 200 мянга гаруй хэрэглэгчдийг татдаг байна (Top100Bookmakers вебсайтаас авсан мэдээллээр).

Өнөөдрийн байдлаар Франц, Монакогийн тоглогчид PMU (PMU.FR) бооцооны газрын үйлчилгээг ашиглах боломжтой. Гэхдээ Африкийн франц хэлээр ярьдаг орнуудын хэрэглэгчид энэ сайтаар идэвхтэй зочилдог. Тиймээс бооцооны газар зөвхөн хоёр зах дээр үйл ажиллагаа явуулахаар шийдсэн нь хачирхалтай хэрэг юм. Гэсэн ч тус брендийн нэвтэрсэн улс орнуудад компани тэргүүлэх байр суурь эзэлдэг. Франц дахь монополь болон Монако дахь маркетингийн идэвхтэй бодлогын ачаар ийм үр дүнд хүрч чадсан. Бооцооны компанийн давуу болон сул талуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай тоймоос олж мэдэх боломжтой.

PMU (PMU.FR) бооцооны газар 2010 онд Францын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

☑️ PMU.FR (PMU) бооцооны газрын тусгай зөвшөөрөл

PMU.FR (PMU) бооцооны газар Autorité Nationale des Jeux (ANJ)-с олгосон тусгай зөвшөөрөл ашиглан бүрэн хууль ёсны дагуу ажилладаг. Тус брендийг Франц, Монако дахь бооцооны газруудын хөгжилд хувь нэмэр оруулдаг France Galop / LeTROT компани удирддаг. Бооцооны газар нь газар дээр суурилсан бооцоо хүлээн авах өргөн сүлжээ цэгүүдтэй бөгөөд үйлчилгээгээ онлайнаар идэвхтэй сурталчилдаг. Гэхдээ зөвхөн Франц, Монакочууд спортын бооцоо тавих эсвэл покер тоглох боломжтой. Гадаадын иргэд портал дээр бүртгүүлэх хориотой.

PMU (PMU.FR) бооцооны газрын хэрэглэгчид үйлчилгээнийх нь талаар сэтгэгдэл маш их үлдээдэг. Нэгдvгээрт, төрийн өмчит компани удирддаг, тусгай зөвшөөрөл тал дээр бvх зvйл байгаа. Хоёрдугаарт, бооцооны газар нь зах зээлд 90 гаруй жил ажилласан бөгөөд найдвартай гэдэг нь харагдаж байна. Гуравдугаарт, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл найдвартай хамгаалагдсан.

💻 PMU (PMU.FR) вебсайт

PMU (PMU.FR) бооцооны газар маш хуучинсаг вебсайттай. Энэ нь 5 гаруй жилийн хугацаанд шинэчлэгдээгүй тул гайхах зүйлгүй юм. Тиймээс сайтыг хөдөлгөөнт төхөөрөмж дээр ашиглахад хуудсуудын агуулгыг оновчтой болгож тохируулаагүй. Энэ нь ухаалаг гар утсан дээрх pmu.fr-ыг ажиллуулахад харьцангуй төвөгтэй болгодог.

Гэхдээ PMU.FR (PMU) вебсайт руу компьютер дээрээс ордог тоглогчдын хувьд портал нь тохиромжтой бөгөөд хялбар байх болно. Нэгдүгээрт, гарчиг, тайлбарын аль алины үсгийн том фонтыг онцлох нь зүйтэй. Үүний ачаар тэмцээн эсвэл покерын талаарх мэдээллийг уншихад хангалттай тухтай байдаг. Хоёрдугаарт, дизайнд нь энгийн хөдөлгөөнт дүрс ашигладаг бөгөөд бүх зургуудыг оновчтой болгож тохируулсан. Энэ нь хуудсуудыг өөр олон төхөөрөмж дээр хурдан ачаалахад нөлөөлдөг. Гуравдугаарт, сайтыг хэд хэдэн цэсээр дамжуулан удирддаг. Хуудсууд дээр хэрэгтэй арга хэмжээ, тоглоом руу шилжих хайлт байрлана.

Хэрэглэгчид PMU гар утасны аппликейшныг Google PlayMarket эсвэл Apple Store дээрээс олох боломжтой. Энэ нь бооцоо тавихад тохиромжтой бөгөөд сайтын дасан зохицох дизайны дутагдалтай талуудыг шийдвэрлэдэг.

PMU.FR →PMU.FR →

✍️ PMU.FR (PMU) бүртгэл үүсгэх

PMU.FR (PMU) сайт дээрх бүртгэл гурван үе шатаас бүрдэнэ. Эхний шатанд гарааны урамшууллын сонголтуудтай танилцах хэрэгтэй. Бооцооны газар нь урамшууллын 3 сонголтыг санал болгодог бөгөөд тэдгээрийг дараагийн хэсэгт авч үзэх болно. Хоёр дахь шатанд хувийн мэдээллээ оруулах хэрэгтэй: хүйс, нэр, овог, төрсөн огноо, улс, оршин суугаа хаяг гэх мэт. Гурав дахь шатанд дансандаа мөнгө байршуулах хязгаарыг тогтоох хэрэгтэй.

Хувийн аккаунт руугаа нэвтэрсний дараа хэрэглэгч баталгаажуулалт давах шаардлагатай. Үүнийг хуудсан дээр байрлах цэсээр дамжуулан хийж болно. Жагсаалтын дагуу бичиг баримтаа илгээгээд тэдгээрийг шалгасны дараа хэрэглэгч портал дээр бооцоо тавих эсвэл тоглоом тоглох эрхтэй болно. Дүрмийн дагуу хувийн мэдээлэл баталгаажуулалтад нэг хоногоос илүүгүй хугацаа шаардагдана.

Давуу ба сул талууд
  • Спортын тэмцээний өргөн жагсаалт
  • Гарааны 3 урамшуулал (аль нэгийг сонгох)
  • Олон тооны урамшуулалт санал
  • Android болон iOS-т зориулсан гар утасны апп
  • Бооцооны газар нь Франц болон Монакод ажилладаг
  • Бооцооны магадлал доогуур
  • Покероос өөр мөрийтэй тоглоом байхгүй

⭐ PMU (PMU.FR) сайт дээрх урамшууллууд

PMU (PMU.FR) бооцооны газар хэрэглэгчдэд хэд хэдэн хэсгүүдэд хуваан байршуулсан хэдэн арван урамшууллыг санал болгодог. «Paris sportifs», «Poker» хуудсууд дээр «Promotions» цэс байх бөгөөд энд байнгын хэрэглэгчид рүү чиглэсэн сонирхолтой саналууд байдаг. Үүнээс гадна сайт дээр бүртгүүлэх үе шатанд шинэ хэрэглэгчдэд зориулсан 3 урамшууллын талаарх мэдээллийг олох боломжтой. Бооцооны газрын хамгийн алдартай саналуудыг авч үзвэл:

  • Данс цэнэглэх эхний депозитын 100%-тай тэнцэх урамшуулал. Хэрэглэгч дараах урамшууллын нэгийг сонгох боломжтой: хурдан морины уралдаанд бооцоо тавих 275 евро, спортын бооцоо тавих 100 евро, покер тоглох 50 евро, тэр дундаа хэтэвч үүсгэхэд 5 евро гэх мэт.
  • Спортын тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх. Pmu.fr порталын хэрэглэгчдэд бүх алдартай тэмцээнүүдийг ТВ-ээр үзэх бүртгэлийг олгодог.
  • 10,000 евро хүртэлх үнэгүй бооцоотой тэмцээн. Сарын турш шилдэг тоглогчид шагналын тодорхой хэсгийг авдаг.
  • Сар бүрийн 2,000,000 еврогийн мөнгөн шагналтай покерын тэмцээн. Шагналыг шилдэг тоглогчдын дунд хуваарилна.

Илүү олон урамшууллыг PMU.FR (PMU) сайт дээрээс олох боломжтой.

📩 PMU.FR (PMU) дээрх спортын бооцоо ба покер

Францын хууль тогтоомж мөрийтэй тоглоомын газруудын үйл ажиллагаанд хэд хэдэн хязгаарлалт тавьдаг. PMU.FR (PMU) бооцооны компанийг төрийн өмчит компани удирддаг тул портал дээр зөвхөн зохицуулагчийн шаардлагад нийцсэн зугаа цэнгэлүүд байдаг нь гайхах зүйл биш юм.

Өнөөдрийн байдлаар pmu.fr-ын хэрэглэгчдэд дараах төрлийн зугаа цэнгэлүүд боломжтой байна. Үүнд:

  • «Paris hippiques» хэсэг бооцоо тавих боломжтой олон арван морин уралдааныг агуулдаг. Энэ бол бооцооны газрын дээр үеийн үйл ажиллагаа юм. Тиймээс Хуучин Европ, Шинэ ертөнцийн бүх алдартай тэмцээнүүд энэ хэсэгт байдаг.
  • «Paris sportifs» хуудсанд ойролцоогоор спортын 20 орчим төрөл багтдаг. Төрөл бүрт нь дэлхийн олон арван тэмцээн багтдаг. Ийм өргөн хүрээний жагсаалттай тул тоглолтын өмнөх бооцоо тавих хэсэгт өдөр бүр 1000 хүртэлх арга хэмжээ багтана. Шууд бооцооны тоо сард хэдэн зуу руу дөхөж очино. Гэхдээ бооцооны магадлал нь оффшор бооцооны газруудтай харьцуулахад доогуур байдаг.
  • «Poker» хэсэг нь тоглоомын хэд хэдэн сонголтыг санал болгодог. Энэ тохиолдолд хэрэглэгч бусад мөрийтэй тоглогч болон дилерийн эсрэг өрсөлддөг. Лайв покерын формат порталын зочдын дунд маш алдартай.

PMU (PMU.FR) сайтад дээр дурдсанаас өөр зугаа цэнгэлийн сонголт байхгүй. Тиймээс бооцооны компанийн санал туршлагатай бооцоочид болон мөрийтэй тоглогчдын сонирхлыг татахгүй байх магадлалтай.

PMU.FR →PMU.FR →

💳 PMU (PMU.FR) дээрх төлбөрийн аргууд

PMU (PMU.FR) сайт дээрх төлбөрийн аргуудын талаарх мэдээллийг зөвхөн нэвтэрч орсны дараа авах боломжтой. Таны хувийн аккаунт дотор дансандаа мөнгө байршуулах, хожлын мөнгөө татан авах үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл авах хэсэг бий. Энэ мэдээллийг зочид харах боломжгүй тул бид тоймыг бичих үедээ тухайн үед хэрэглэглэж байсан аргуудыг онцлон тэмдэглэлээ:

  • Банкны шилжүүлэг.
  • Mastercard болон Visa картууд.
  • PayPal болон Revolut төлбөрийн системүүд.
  • Өөртөө үйлчлэх терминалууд.
  • Бооцоо хүлээн авах цэгүүдийн касс.

PMU.FR (PMU) бооцооны газар бүх төлбөрийг 24 цагийн турш гүйцэтгэдэг бөгөөд шимтгэл авдаггүй. Гэхдээ мөнгө байршуулах эсвэл хожсон мөнгөө татан авахын өмнө сонгогдсон төлбөрийн үйлчилгээний тарифтай танилцах хэрэгтэй. Энэ тохиолдолд тэдгээрийн шимтгэл гэнэтийн зүйл биш байх болно.

🛟 PMU.FR (PMU) сайт дээрх дэмжлэгийн алба

Хэрэв хүндрэл гарвал PMU.FR (PMU) бооцооны газрын хэрэглэгчид дэмжлэгийн албатай шуурхай холбогдож болно. Портал дээр чат, санал хүсэлт илгээх холбоо барих маягт мөн цахим шуудан ажилладаг. Үүнээс гадна «Contact» хуудсан дээрх утасны дугаараар холбогдож болно. Бооцооны газрын дэмжлэгийн алба тодорхой цагуудад ажилладаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ хариулах хурд нь өндөр учраас энэ дутагдлыг нөхдөг.

Хэрэглэгчид PMU (PMU.FR)-ийн дэмжлэгийн албаны төлөөлөгчид рүү бичихийн өмнө түгээмэл асуултын хариултыг унших хэрэгтэй. Тэдгээрийг «FAQ» хуудаснаас авах боломжтой бөгөөд үүнийг холбоо барих хэсэг эсвэл хөл хэсгээс олж болно. Хэрэв хариултаа олж чадаагүй бол дэмжлэг рүү бичиж болно. Операторууд зөвхөн франц хэл дээр хариулдаг гэдгийг анхаарна уу. Сэтгэлгээний онцлогоос шалтгаалаад англи хэлийг үл тоомсорлох магадлалтай.

⏺️ PMU (PMU.FR)-ийн талаарх дүгнэлт

PMU (PMU.FR) бооцооны газар бол Францын хамгийн эртний спортын бооцооны операторуудын нэг юм. Түүх нь 1930 оноос эхлэлтэй. Тус газар эхэндээ морин уралдааны бооцоо хүлээн авдаг байсан боловч Дэлхийн 2-р дайны дараа спортын бооцоо саналууд бий болсон. 90-ээд онд бооцооны газар покер санал болгож эхэлсэн. Харин 2010 оноос хойш өдөр бүр хэдэн арван мянган франц хүн зочилдог вебсайт нээгдсэн.

Өнөөдөр PMU.FR (PMU) бооцооны газар нь хэрэглэгчдийг морин уралдааны бооцоо, бусад 20 орчим спортын төрөл ба покероор хангадаг. Хэрэв бооцоо тавих арга хэмжээний төрлүүд нэлээд сайн бөгөөд олон улсын бооцооны компаниудтай өрсөлдөх чадвартай бол мөрийтэй тоглоом үүнд зайгаа тавьж өгдөг. Үүнээс гадна сайт нь дотоодын зах зээлд ажилладаг бөгөөд хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд тааруу тохируулагдсан. Тиймээс гар утаснаасаа бооцоо тавихын тулд апп суулгах шаардлагатай.

PMU.FR →PMU.FR →

*️⃣ PMU.FR (PMU) түгээмэл асуултууд:

✅ PMU (PMU.FR) ямар улс орнуудад ажилладаг вэ?

PMU (PMU.FR) бооцооны газар зөвхөн Франц, Монако улсын иргэд болон эдгээр орнуудад хууль ёсны дагуу оршин суугаа гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай бичиг баримтууд байгаа бол тус газрын вебсайт эсвэл бооцоо хүлээн авах цэгүүдээр дамжуулан бүртгүүлэх боломжтой. Энэ нь тус газрын авсан тусгай зөвшөөрлийн онцлогтой холбоотой.

💵 PMU (PMU.FR)-ийн шинэ хэрэглэгчид ямар урамшуулалтай вэ?

Шинэ хэрэглэгчид бүртгэлийн шатанд PMU (PMU.FR) дээрх гарааны 3 урамшууллын аль нэгийг сонгох боломжтой. Тэдгээр нь бүгд эхний депозитод олгогдох бөгөөд бооцооны чиглэлээс хамаарна. «Морин уралдаан» хэсэгт тоглогчид 275 евро, «Спортын бооцоо»-нд 100 евро, «Покер»-т 50 евро ба данс нээхэд 5 евро авах боломжтой. Урамшуулал орсон цагаас хойш түүгээр 30 хоногийн дотор бооцоо тавих ёстой.

📱 PMU.FR (PMU) гар утасны аппликейшныг хаанаас татах вэ?

PMU.FR (PMU) бооцооны газар хэрэглэгчдэд гар утасны апп санал болгодог. Энэ нь спортын бооцоо тавихад тохиромжтой боловч покер байдаггүй. Апп-ыг Google болон Apple-ийн маркетууд дээрээс татаж авах боломжтой. Үүний тусламжтайгаар апп суулгалт автоматаар хийгддэг бөгөөд төхөөрөмж дээрх аюулгүй байдлын тохиргоог гараар өөрчлөх шаардлагагүй болно.

💳 PMU (PMU.FR) төлбөрийн ямар аргуудыг дэмждэг вэ?

PMU (PMU.FR) бооцооны газрын хэрэглэгчид банкны шилжүүлэг, Mastercard болон Visa картууд, Revolut, PayPal төлбөрийн систем мөн бооцоо хүлээн авах суурин цэгүүдийн кассаар дамжуулан депозит байршуулах эсвэл хожлын мөнгөө татан авах боломжтой. Үүнээс гадна өөртөө үйлчлэх терминалаар дамжуулан дансандаа мөнгө байршуулж болно. Төлбөрийн талаарх бүрэн мэдээллийг хэрэглэгчийн хувийн аккаунт дотроос авах боломжтой.


PMU FR PMU RU PMU λλαδα PMU AL PMU BY PMU KZ PMU MK PMU RS PMU UA

Спортын бооцооны 100 хүртэл еврогийн урамшуулал

Бүртгэл Бүртгэл