Бооцоо тавих банкроллын оновчтой хэмжээ гэж юу вэ?
Банкроллын хэмжээг хэрхэн оновчтой сонгох вэ?
Тоглогчдын бооцоо тогтвортой орлого авчирч байхын тулд тоглогч бооцооны хэмжээг зөв сонгох ёстой. Спортын бооцоо тавихад банкроллын ач холбогдлын талаар бид өмнөх нийтлэлүүдээр ярилцсан.Тиймээс, ахиж давталгүйгээр, бооцооны санхүүгийн менежмент гэж нэрлэгддэг банкролл бүрдүүлэх стратегийн талаар ярих болно.
Бооцоо тавих оновчтой хэмжээгээ сонгох үндсэн 4 том хувилбарууд байдаг: үндсэн хэмжээ, үндсэн хувь, үндсэн орлого болон хөвөгч бооцоо. Тодорхой жишээгээр авч үзье.
Үндсэн хэмжээ
Хамгийн энгийн учраас анхлан суралцагчдын дунд хамгийн түгээмэл байдаг банкроллын хэмжээ тодорхойлох арга бол нийт хөрөнгийн хэмжээг хэсэгчлэн хуваах юм. Тооцоолол хийх хэд хэдэн хувилбар байдаг. Хэрэв тоглогч долоо хоногт дунджаар 20 бооцоо тавихаар төлөвлөж байгаа бол бооцооны хэмжээг, жишээлбэл, 2 доллар байхаар тооцох хэрэгтэй. Энэ тохиолдолд 7 хоногийн хугацаанд тоглогч 40 доллар, жилд 52 (долоо хоног) * 40 доллар (долоо хоногийн төсөв) = 2080 доллар зарцуулах юм.
Нөгөөтэйгүүр, хэрэв тоглогч долоо хоног бооцоо тавих хэмжээний мөнгөтэй бол, жишээ нь 40 доллартай бол хэдэн бооцоо тавихаа тодорхойлж чадна. 2-20 долларын хэдэн бооцоо, 4-10 долларын хэдэн бооцоо тус тус тавихаа тодорхойлох боломжтой.
Эхний болон хоёр дахь тохиолдолд тооцоолол нь тоглогчоос хамаарна: түүний туршлага, боломжит төсөв хоёроос. Гэсэн ч гол дүрэм нь: өдөр бүрийн эсвэл долоо хоногийн банкроллын хэмжээ тогтмол байх ёстой. Үүний зэрэгцээ, тогтмол ашиг олохын тулд тоглогч 1.8 ба түүнээс дээш коэффициенттэй 55%-аас дээш тоглолтуудыг зөв таах ёстой. Эс тэгвээс хожил нь хожигдлоор нөхөгдөх болно.
Үндсэн хувь
Энэ стратегид тоглогч нь банкроллоосоо бооцоо тавих бүртээ тодорхой хувийг ашигладаг. Хэрэв хувь нь үргэлж тогтмол байвал банкроллын хэмжээнээ хамаараад хөрөнгийн хэмжээ бүр өөр өөр байна. Банкролл бүрдүүлэлтийн энэ хувилбарыг ойлгохын тулд бид жишээ татая.
Тоглогчид спортын бооцоо тавих 40 доллар байгаагаас 5%-ийг бооцоонд тавихаар шийджээ. Энэ тохиолдолд эхний бооцооны хэмжээ 2 доллар байна. Хэрэв 2.0 коэффициенттэй бооцоонд хожсон бол тоглогч дансандаа 4 доллар авах болно. Нийт сан 42 доллар болох бөгөөд 2 долларын хожилтой байна. Тоглогчийн хоёр дахь бооцоо $42 * 5% = 2.1 доллар байх болно.
Хэрэв спортын эхний бооцоо амжилтгүй болбол хэрэглэгч 2 доллар алдах болно. Хожигдсоны дараа түүний мөнгө 38 доллар болно. Тиймээс хоёр дахь бооцоог дараах томъёогоор тооцоолно: $38 * 5% = $1.9.
«Үндсэн хүү» стратегийн давуу тал нь хэрэв тоглогч хожигдвол бооцооны хэмжээ буурч, банкаа хоослохоос сэргийлдэг. Гэсэн хэдий ч мөнгө олох нь бас түүнчлэн амаргүй байдаг. Тиймээс тоглогч спортын бооцоогоо тогтмол тавих хэрэгтэй.
Үндсэн орлого
Бооцоо тавих боломжтой банкроллоо зөв хуваарилахын тулд дараах стратегийг ашиглаж болно. Энэ нь тоглогч спорт бооцооноос хэдийг хожихыг хүсч байгаа дүн дээр үндэслэж тооцоологдоно. Энэ тохиолдолд олох орлогыг хувь хэмжээнээс тооцооллоо гарган авна.
Жишээлбэл, тоглогчид эхлэл 40 доллар байна. Тэрээр спортын бооцоо бүрээс өдөрт 2 долларын орлого олохоор шийджээ. Дараа нь коэффициент харах хэрэгтэй. Тоглогч 1.5-ийн магадлалын коэффициенттэйгээр хөлбөмбөгийн тэмцээнд 1-р багийн ялалт дээр бооцоо тавьсан гэж бодъё. Энэ тохиолдолд та 2 доллар хожихын тулд 4 долларын бооцоо тавих хэрэгтэй. Хэрэв хожсон тохиолдолд тоглогч төлөвлөсөн хожилоо үндсэн дүнгийн хамт авах болно.
Энэхүү стратегийн давуу тал нь тоглогч хэр их орлого олохыг хүсч байгаагаа мэдэж байгаа бөгөөд энэ зорилгодоо хүрэхийн тулд ямар хэмжээний бооцоо тавих шаардлагатай байгааг мэддэг. Харин хожигдож банк буурах тохиолдолд бооцооны хэмжээ нэмэгдэх болно. Дараалсан хожигдол нь банкийг хурдан хоослож болзошгүй.
Хөвөгч дүн
Хамгийн сүүлийн стратеги бол хөвөгч дүн юм. Бооцооны онолчид бооцооны оновчтой дүнг тодорхойлох энэ хувилбарыг стратегийн тоонд хамааруулж авч үздэггүй. Учир нь бооцооны хэмжээг тоглогч өөрийн туршалагад үндэслэн тодорхойлдог. Хэрэв тоглогч хожигдвол бооцооны хэмжээг нэмэгдүүлж, харин хожвол бууруулах боломжтой.
Стратеги дахь бүх зүйл тоглогчийн сэтгэл зүйн байдал, тоглолтын нөхцөл байдлаас хамаардаг ч хүний хүчин зүйлийн үүрэг нэмэгдэж байна. Банкроллоо энэ хувилбараар ашиглахдаа нямбай хандахыг зөвлөж байна. Шинэ тоглогчдын хувьд дээр дурдсан гурван стратегийг баримтлах нь зүйтэй.
Өнөөдрийн хичээлийг эцэст нь дүгнээд хэлэхэд стратеги сонголт нь бооцоо тавьж буй хүний туршлага, банкны хэмжээнээс. Аль нь танд илүү тохирохыг олж тогтоохын тулд хувилбар бүрийг ээлжлэн ашиглаж болно. Харин «хөвөгч бооцоог» сонгохыг зөвлөдөггүй. Энэ стратеги нь таны банкийг хоосроход хүргэж болзошгүй юм. Бусад тохиолдолд тоглолтын дүнг тооцоолохдоо ул суурьтай шийдвэр гаргах шаардлагатай байдаг. Тэгвэл тоглогчид банкаа алдахаас хамгаалсан «авран хамгаалагч»-тай болох болно.
Түүнчлэн унших
Спортын бооцоогоо хэзээ нэмэгдүүлэх ёстой вэ?
Бооцооны хэмжээг нэмэгдүүлэх тохиромжтой цаг Өмнөх хичээлүүд дээр бид уншигчдаа их хэмжээний бооцоо тавихдаа болгоомжтой…
Спортын бооцооны тэмдэглэлд хэрхэн дүн шинжилгээ хийх вэ?
Тоглогчийн хувьд бооцооны дэвтэр яагаад чухал вэ? Хэрэв тоглогч туршлагатай болох зорилт тавьсан бол бооцооны…
Спортын бооцооны ROI гэж юу вэ, үүнийг хэрхэн тооцох вэ?
Спортын бооцооны ROI гэж юу вэ? Спортын бооцоо тавьж буй тоглогч бүр бооцооныхоо ашгийн талаар…
Бооцооны сэтгэл зүй: тоглогчийг ямар алхамууд амжилтанд хүргэх вэ?
Бооцооны амжилтанд юу нөлөөлдөг вэ? Манай бүх сургалтын туршид мэдлэг, дадлага, хандлага, үүний үр дүнд…
Спортын бооцоонд сэтгэл зүй ямар үүргийг гүйцэтгэдэг вэ?
Спортын бооцооны сэтгэл зүй Ихэнх мөрийтэй тоглогчид бооцоог хобби эсвэл чөлөөт цаг гэж үздэг. Гэсэн…
Амжилттай спортын бооцоо, магадлалын онол
Магадлалын онол спортод хэрхэн нөлөөлдөг вэ? Аливаа үйл явдлыг магадлалын онолын үүднээс авч үзэх боломжтой.…