Menu

Спортын бооцооны тэмдэглэл яагаад хөтөлдөг вэ?

Дневник ставок на спорт
Өмнөх хичээлийн төгсгөлд бид спортын бооцоо тавих нь зөвхөн азтай зүйл биш харин математикийн томъёог ашиглан тооцоо хийх юм хэмээн бичсэн. Үнэн хэрэгтээ бооцоо тавих мөнгөн дүн банкроллыг алдартай 4 стратегийн дагуу тооцдог. Тэмцээн бүрт тавих бооцооны хэмжээг коэффициент болон банкны хэмжээг шинжлэх, тооцоолох замаар тодорхойлно. Бүх мэдээллийг хаа нэг газар цуглуулж боловсруулах шаардлагатай байдаг тул спортын бооцооны дэвтэр хөтлөхийг зөвлөж байна. Үүнийг хэрхэн яаж хийх талаар шинэ материалдаа танилцуулна.

Бооцооны тэмдэглэл нь тоглогчид ямар ашиг тустай вэ?

Туршлагатай тоглогчид зөвхөн тоглолтын үр дүнг тооцоолох, бооцооны хэмжээг тодорхойлохоос гадна тоглолтуудын статистик мэдээллийг хөтлөхийг зөвлөдөг байна. Алдагдал ба хожил нь бооцоо тавьсан хүн өөрийн стратегийн зөв эсэхийг үнэлэх, алдаагаа олж, ялалтын тоог нэмэгдүүлэхийн тулд алдаагаа засах боломжийг олгодог.

Тиймээс бооцооны тэмдэглэлийн тусламжтайгаар тоглогч дараахь зүйлсийг хийх боломжтой болно:

  • Бооцооны тооцоолол хөтлөх. Бооцоо тавьсны дараа та бооцооны огноо, спортын төрөл, тэмцээн, урьдчилсан мэдээ прогноз, магадлалын коэффициент, бооцооны дүн, үр дүн гэх мэт мэдээллийг бичиж болно. Өгөгдөл цуглуулах талбар бүхий хүснэгтийн жишээг дараагийн хэсэгт авч үзэх болно.
  • Сар/улирлын зорилгоо тодорхойлох. Хэрэв тоглогч 60 бооцоо тавиад нэг сарын дотор 50 хожил авахаар төлөвлөж байгаа бол зорилгын явцыг хялбархан хянаж, түүнд хүрэх явцын дунд засвар оруулж байх боломжтой болно.
  • Бооцоонд анализ хийх. Алдсан, хожсон бооцоо бүрийг нарийвчлан шинжилж, алдаа нь юу байсныг ойлгох хэрэгтэй. Шинжилгээ нь ирээдүйд ижил нөхцөл алдааг давтах боломжийг багасгана.
  • Сэтгэгдэл бичих. Тоглогч өөрийн сэтгэгдлээ нэмж оруулах боломжтой бөгөөд энэ нь хэсэг хугацааны дараа үйл явдлын мөн чанарыг эргэн санахад туслах болно. Мөн бооцоо тавьдаг хүн спортын зарим тэмцээний талаар хамт ажиллагсадтайгаа мэдээлэл солилцох эсвэл тэднээс зөвлөгөө авахад хялбар байх болно.

Бооцооны тэмдэглэл нь шинэ тоглогчдын хувьд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Түүний тусламжтайгаар тоглогч өнгөрсөн хугацаанд юуг сайн хийж, юуг нь муу хийж байснаа эргэн харах боломжтой. Энэ нь тоглогчийн бооцоо тавих сэтгэлгээг «сайжруулж», бооцоог мэргэжлийн түвшинд хүргэхэд тусалдаг тул үнэ цэнэтэй юм.

Спортын бооцооны тэмдэглэл ямар харагддаг вэ?

Тоглогч бүр бооцооны тэмдэглэлээ өөрийнхөөрөө бэлдэж болно. Хамгийн гол нь хүснэгтэд тоглогчийн амжилтыг нэмэгдүүлэхэд туслах мэдээллийг агуулсан байх хэрэгтэй.

Бид спортын бооцооны тэмдэглэлд дараах зүйлсийг багтаан оруулахыг зөвлөж байна:

  • Бооцооны дугаар
  • Тоглолтын огноо
  • Спортын төрөл
  • Тэмцээн: лиг эсвэл аварга шалгаруулах тэмцээний нэрс
  • Тоглолт: багууд эсвэл тамирчдын нэрс
  • Тоглогчийн хэрхэн тоглох урьдчилсан таамаг
  • Сонгосон баг, тамирчны хожлын магадлал коэффициент
  • Бооцооны сайтын нэр (хэрэв тоглогч хэд хэдэн сайтын үйлчилгээг ашигладаг бол)
  • Бооцооны хэмжээ
  • Тоглолтын үр дүн
  • Хожлын дүн
  • Сэтгэгдэл (сэтгэгдэл бичихэд зориулагдсан)

Пример дневника ставок

Эдгээр өгөгдлийг Microsoft Excel эсвэл Google Sheets дээр оруулах нь тохиромжтой. Тоглогч эдгээр бүх үйлдлийг гараар хийхгүйгээр үр дүнг автоматаар тооцоолох томъёог нэмж, бооцооны хөрөнгө оруулалтын өгөөжийг (ROI) тооцоолох боломжтой. Мөн үйл явдлыг огноо, спортын төрөл, хожил гэх мэт өөр өөр шалгуураар эрэмбэлэх боломжийг олгодог шүүлтүүр ашиглавал тустай.

Шинэ тоглогчдод ийм хүснэгт бөглөх нь дэмий хоосон цаг үрсэн зүйл мэт санагдаж магадгүй. Гэхдээ яаран дүгнэх гээд хэрэггүй. Өдөр тутмын бооцооны мэдээллийг хүснэгтэд оруулахад 5-10 минут л зарцуулах болно (үйл явдлын тооноос хамаарч), гэхдээ урт хугацаанд хожлын статистикийг сайжруулж, тоглогчийн мөнгийг хэмнэхэд нөлөөлөх болно.


melbet Portugal

Түүнчлэн унших