Хэрхэн төгс бооцоо тавих вэ? 1-р хэсэг
Спорт бооцооны хувьсал
Анхны онлайн бооцооны сайтууд интернетийн эхэн үед гарч ирэв. Спортын бооцооны эргэлт 1994 онд болсон. Тэр үед Карибын тэнгисийн зүүн хэсэгт орших Антигуа ба Барбуда хэмээх жижиг улс онлайн мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл лицензийг авав. Хоёр жилийн дараа гэхэд 1996 онд зах зээлд InterTops компани нэвтэрч, дэлхийн анхны онлайн бооцооны сайт төрөн гарчээ.
InterTops-ийн араас мөрийтэй тоглоомын бусад компаниуд онлайнаар нэвтэрч, 2001 он гэхэд спорт бооцооны онлайн зах зээлийн хэмжээ 2 тэрбум долларыг давж, харин бооцоочдын тоо 8 саяд хүрсэн байна. Онлайн бооцооны зах зээлийн идэвхтэй өсөлт нь 2017 онд спортын бооцооны нийт зах зээлийн бараг тэн хагасыг (104 тэрбум доллар) онлайн бооцоо (45.8 тэрбум доллар) бүрдүүлэхэд хүргэжээ. Ийнхүү 16 жилийн хугацаанд бооцооны онлайн зах зээлийн хэмжээ 23 дахин өссөн байна.
Коронавирусын тахал онлайнаар бооцоо тавих хүмүүсийн хандлагыг улам хурдасгасан. Өнөөдөр бүх бооцооны 60 гаруй хувь нь интернетээр тавигддаг. Түүнчлэн гар утсаар тавих бооцооны хэмжээний өсөлтийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Хэрэв 2010 онд хэдхэн хэрэглэгчид ухаалаг гар утсаараа бооцоо тавьсан бол 2016 он гэхэд 80 гаруй хувь болж өссөн. Эндээс зөв сайтаа сонгоход харгалзан үзэх чухал үзүүлэлтийг онцолж болохоор байна. Сайт нь гар утасны аппликейшнтэй байвал утаснаасаа бооцоо тавих ажлыг ихээхэн хөнгөвчлөх болно.
Спортын аюулгүй бооцоо хэрхэн тавих вэ
Цар тахал, түүнээс үүдэлтэй санхүүгийн хүндрэлүүд тохиолдсоныг үл харгалзан спортын бооцооны зах зээл өссөөр байна. Мөнгөний тухай яригдаж эхлэхээр тоглогчдын гэнэн байдлыг ашиглаад мөнгө олох хүсэлтэй хүмүүс үргэлж гардаг. Тиймээс аюулгүй бооцооны асуудал үргэлж сөхөгдөнө. Хэрэв дээр тоглоомын газруудын тоглогч нар тэдгээрийн аль нь хуулийн дагуу, аль нь эсрэгээр ажиллаж байгааг урьдчилан мэдэх боломжтой бол Интернетээр бооцоо тавих асуудал арай төвөгтэй асуудал. Үүний учрыг олж бооцоо тавих сайтаа хэрхэн сонгох талаар хэдэн зөвлөгөө хүргэхийг бодоё.
Мөрийтэй тоглоомын шинэ портал/бооцооны сайттай тоглогч нар танилцахдаа эхлээд лиценз байгаа эсэхийг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ нь орон нутгийн бүртгэлийн байгууллага эсвэл оффшор компаниас олгосон зөвшөөрөл байж болно. Дүрмээр бол бүх портал дээр лицензийн талаарх мэдээлэл нь сайтын «хөл» гэж нэрлэгддэг хуудасны хамгийн доод хэсэгт байрладаг. Тоглогч нь тухайн лицензийн дугаарыг анхаарч харах хэрэгтэй. Үүнээс гадна лицензтэй сайтуудад бүртгэж авсан газрынх нь баннер байрладаг. Хэрэв зөвшөөрөл хүчинтэй бол баннер өнгөтөөр гарна, эс бөгөөс саарал байвал хугацаа нь дууссан лицензтэй гэсэн үг.
Гэсэн хэдий ч залилангууд бүртгэгчийн сервертэй холбоотой скриптийг биш харин статик хөдөлгөөнгүй дүрсийг сайт дээр байрлуулсан байж болно. Тиймээс порталын лицензийн мэдээллийг зөвшөөрөл олгосон байгууллагын вебсайт дээрээс шалгах нь зүйтэй. Хэрэв тухайн портал сайт жагсаалтад багтсан байвал та санаа амар бүртгүүлж болно.
Бооцоо тавих сайтаа сонгохдоо харгалзан үзэх бас нэг чухал шалгуур бол компанийн талаарх тойм, сэтгэгдлүүдийг унших явдал юм. Энэ нь түүний хэр зохистой үйл ажиллагаа явуулж, хууль ёсны дагуу ажиллаж байгааг батлахад тусална. Албан ёсны бүртгэлийн газраас зөвшөөрөл авсан сайтууд тоглогчдодоо үнэнч байхыг хичээдэг. Үгүй бол байнгын гомдол ихтэй ажиллавал тэд лицензээ хүртэл алдаж магадгүй юм.
Хэрэв танд найдвартай, хууль ёсны бооцоот сайт олоход хэцүү байгаа бол манай тойм, сэтгэгдлүүдтэй танилцахыг зөвлөж байна. Бид зах зээл дээрх хамгийн шилдэг бооцооны сайтын талаар шаардлагатай бүх мэдээллийг цуглуулсан.
Түүнчлэн унших
Спортын бооцоогоо хэзээ нэмэгдүүлэх ёстой вэ?
Бооцооны хэмжээг нэмэгдүүлэх тохиромжтой цаг Өмнөх хичээлүүд дээр бид уншигчдаа их хэмжээний бооцоо тавихдаа болгоомжтой…
Спортын бооцооны тэмдэглэлд хэрхэн дүн шинжилгээ хийх вэ?
Тоглогчийн хувьд бооцооны дэвтэр яагаад чухал вэ? Хэрэв тоглогч туршлагатай болох зорилт тавьсан бол бооцооны…
Спортын бооцооны ROI гэж юу вэ, үүнийг хэрхэн тооцох вэ?
Спортын бооцооны ROI гэж юу вэ? Спортын бооцоо тавьж буй тоглогч бүр бооцооныхоо ашгийн талаар…
Бооцооны сэтгэл зүй: тоглогчийг ямар алхамууд амжилтанд хүргэх вэ?
Бооцооны амжилтанд юу нөлөөлдөг вэ? Манай бүх сургалтын туршид мэдлэг, дадлага, хандлага, үүний үр дүнд…
Спортын бооцоонд сэтгэл зүй ямар үүргийг гүйцэтгэдэг вэ?
Спортын бооцооны сэтгэл зүй Ихэнх мөрийтэй тоглогчид бооцоог хобби эсвэл чөлөөт цаг гэж үздэг. Гэсэн…
Амжилттай спортын бооцоо, магадлалын онол
Магадлалын онол спортод хэрхэн нөлөөлдөг вэ? Аливаа үйл явдлыг магадлалын онолын үүднээс авч үзэх боломжтой.…