Спортын бооцооны тэмдэглэлд хэрхэн дүн шинжилгээ хийх вэ?
Тоглогчийн хувьд бооцооны дэвтэр яагаад чухал вэ?
Хэрэв тоглогч туршлагатай болох зорилт тавьсан бол бооцооны банкаа зөв удирдах ёстой. Үүнд бооцооны тэмдэглэл хөтлөх тусална. Тоглогчдын хувьд энэ нь спортын бооцооны Библи мэт л тэдний бүх амжилт, ялагдлын тооцоог харуулсан гол ном юм. Инээдтэй мэт санагдах боловч энэ нь бооцооны дүнгүүдийг багтаасан энгийн баримт юм.
Өнөөдөр бүх онлайн бооцооны сайтууд хэрэглэгчдэд бооцооны статистикийг санал болгодог. Шүүлтүүрийн тусламжтайгаар та тоглолтуудыг янз бүрийн шалгуураар хурдан эрэмбэлэх боломжтой. Гэсэн хэдий ч олон тоглогчдын хувьд энэхүү формат тийм ч эвтэйхэн байдаггүй. Энэ нь бооцоо тавих гэж байгаа хүмүүсийн харгалзан үзэхийг хүссэн бүх мэдээллийг агуулдаггүй. Түүнээс гадна тэмдэглэл хэлбэр гэлтгүй гар утсан дээрээс хүснэгтүүдтэй ажиллахад амаргүй байдаг. Туршлагатай тоглогчдын хэлснээр энэ бол өөрийн шийдэх асуудал юм. Тиймээс та бооцооны дүн шинжилгээ хийх, өөрийн үр дүнгээ сайжруулах боломжийг олгох өөрт тохирсон бооцооны тэмдэглэлийн форматыг сонгох хэрэгтэй.
Бооцооны бүртгэл тэмдэглэл хөтлөх нь хэцүү биш боловч олон тоглогчдод тэмдэглэл байдаггүй. Учир нь тэд өдөр бүр эхлээд бооцооны тэмдэглэлээ дараа нь тоглолт бүрийн үр дүнг бичиж оруулахаас залхуурдаг. Ийнхүү тэд өөрсдийн бооцооны стратегиа гаднаас нь харах боломжоо алддаг.
Тэмдэглэлийн тусламжтайгаар тоглогч нь:
- Амжилтын түвшин өндөртэй спортыын төрлүүдийг тодорхойлох
- Амжилтын түвшин доогуур спортын төрлүүдийг тодорхойлох, хожигдлууд ажиглагдаж байгааг
- Амжилтанд хувь нэмэр оруулж буй тодорхой тоглогч эсвэл багуудыг тодорхойлох
- Стратегийн аливаа хазайлтыг илрүүлэх
- Бооцоогоо асуудалгүйгээр адил хэмжээтэй тавьж байх
- Сэтгэл хөдлөлөөр бооцоо тавихгүй байх
- Аливаа өөрчлөлтийг хурдан олж харах дадал зуршлыг өөртөө суулгах
- Томоохон сайтууд дээр хүмүүс хэт их бооцоо тавьдаг эсэхийг тодорхойлж харах
- Стратегийн аль хэсэг нь сайн хэрэгжээд харин аль нь болохгүй байгааг олж харах
Тиймээс хэрэв та бооцооны тэмдэглэл хөтөлж амжаагүй байгаа бол аль болох хурдан эхлэхийг зөвлөж байна.
Бооцооны тэмдэглэлийн юуг голчлон харах вэ?
Тоглогч спортын бооцооны тэмдэглэл хөтөлж эхэлсний дараа үр дүнгийн анализ хийх ажилдаа орно.
Нэгдүгээрт, танд хожил авчирсан тоглолтуудыг харах хэрэгтэй. Хэрэв тэд хоорондоо хэт ялгаатай байгаа бол «Чухам яагаад энэ тоглолыг сонгосон бэ?» гэсэн асуултыг тавиарай. Магадгүй тоглогч нь баг, тамирчдын тоглолтын хэв маягийг сайн мэддэг учраас үр дүнг урьдчилан тааж чаддаг байх. Хэрэв эдгээр нь фаворит дээр эсвэл спортын тусдаа төрлүүд дээр тавигдсан бооцоонууд бол өөрийн дараалсан мөрийндөө ийм бооцооны тоог нэмэгдүүлээрэй.
Хоёрдугаарт, хожигдсон тоглолтууд дээрээ адил дүн шинжилгээ хийнэ. Магадгүй та хожигдлын шалтгааныг олж харж, ийм үр дүнд хүргэсэн нийтлэг алдаагаа олж харна. Дараагийн бооцоонуудад ийм шийдвэр гаргахад хүргэсэн сөрөг хүчин зүйлс хасах нь зүйтэй бөгөөд зарим баг, тамирчдын тоглолт бооцоо тавихгүй байх нь зүйтэй.
Гуравдугаарт, зорилгодоо хүрэхийн тулд чиглэлээ тодорхойлоорой, гэхдээ яаран бооцоо тавьж болохгүй. Сайтар анализ хийлгүйгээр огцом гаргасан шийдвэрүүд нь тоглогчдод ашиг тусаа өгөхгүй.
Эдгээр алхмуудыг хийсний дараа та ерөнхий стратегиа харж, ямар нэгэн өөрчлөлт хийх боломжтой. Практикаас харахад алдаанууд дээрээ засвар хийсний дараа тоглогчийн ROI үзүүлэлт илүү өндөр байх болно.
Түүнчлэн унших
Спортын бооцоогоо хэзээ нэмэгдүүлэх ёстой вэ?
Бооцооны хэмжээг нэмэгдүүлэх тохиромжтой цаг Өмнөх хичээлүүд дээр бид уншигчдаа их хэмжээний бооцоо тавихдаа болгоомжтой…
Спортын бооцооны ROI гэж юу вэ, үүнийг хэрхэн тооцох вэ?
Спортын бооцооны ROI гэж юу вэ? Спортын бооцоо тавьж буй тоглогч бүр бооцооныхоо ашгийн талаар…
Бооцооны сэтгэл зүй: тоглогчийг ямар алхамууд амжилтанд хүргэх вэ?
Бооцооны амжилтанд юу нөлөөлдөг вэ? Манай бүх сургалтын туршид мэдлэг, дадлага, хандлага, үүний үр дүнд…
Спортын бооцоонд сэтгэл зүй ямар үүргийг гүйцэтгэдэг вэ?
Спортын бооцооны сэтгэл зүй Ихэнх мөрийтэй тоглогчид бооцоог хобби эсвэл чөлөөт цаг гэж үздэг. Гэсэн…
Амжилттай спортын бооцоо, магадлалын онол
Магадлалын онол спортод хэрхэн нөлөөлдөг вэ? Аливаа үйл явдлыг магадлалын онолын үүднээс авч үзэх боломжтой.…
Тоглолтын өмнөх болон Live бооцоо: алиных нь коэффициент илүү вэ?
Тоглолтын өмнөх спортын бооцоо Өмнө дурдсанчлан анхлан суралцагчид бооцоо тавихдаа онол, практикийг эзэмшиж өөрийн болгох…